Шинэ урамшуулал болон мэдээллийг цаг алдалгүй и-мэйлээр аваарай.

“МИНИЙ ДЭЛГҮҮР” ХХК нь Монгол Улсын хэмжээнд ажил олгогч байгууллагуудын ажлын орчин, хүний нөөцийн бодлого, ажилтны хөгжлийг дэмжих шилдэг туршлагыг тодруулах зорилготой “Good Workplace Awards 2025” үндэсний арга хэмжээнд 4 дэх жилдээ амжилттай оролцож, “Career Development” буюу Карьерын хөгжлийг дэмжигч шилдэг ажил олгогч шагналыг хүртлээ.
Манай компани “Хүн бол байгууллагын хамгийн үнэт зүйл” гэсэн үзэл баримтлалыг эрхэмлэн, хүний нөөцийн бодлогоо ажилтнуудын ур чадвар, мэдлэг, карьерын өсөлтийг тасралтгүй дэмжихэд чиглүүлэн хэрэгжүүлж ирсэн билээ.
Дотоод сургалт, хөгжлийн тогтолцоо: Ажилтнууддаа ажлын байран дээрээ суралцан дэвших бүрэн боломжийг бүрдүүлдэг.
“Миний ирээдүй – Миний гарт” хөтөлбөр: Их, дээд сургуулийн шинэхэн төгсөгчдөд зориулсан карьер хөгжүүлэх тусгай хөтөлбөрийг 10 дахь удаагаа амжилттай хэрэгжүүлж байна.
Энэхүү нэр хүндтэй шагнал нь “МИНИЙ ДЭЛГҮҮР” ХХК-ийн хамт олны хамтын хичээл зүтгэл, үнэт зүйл, бодлогын бодит үр дүн гэдгийг илтгэж буй томоохон амжилт юм.
Цаашид ч бид ажилтнуудынхаа хөгжлийг дэмжих, мэдлэг ур чадварыг нь тасралтгүй нэмэгдүүлэх, ажиллах таатай орчныг бүрдүүлэх бодлогоо улам бүр төгөлдөржүүлсээр байх болно.