ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО 

Бид нэгэн зорилгын төлөө хамтарч байгаа тул албан тушаал харгалзахгүйгээр нэгнээ “ХАМТРАГЧ” гэж нэрийддэг. Миний Дэлгүүрийн салбар дэлгүүрүүдэд касс, худалдагч, нярав, нягтлан гэсэн албан тушаал байхгүй. Хамтрагч гэсэн албан тушаалын доор хэрэглэгчдэдээ түргэн, хялбар, найрсаг үйлчилгээ үзүүлэх зорилготой өдөр бүр хичээж ажилладаг билээ. Миний дэлгүүрээс суралцах, өсөн хөгжих, өөрийн зорилгодоо хүрэх боломжийг эрэлхийлж байгаа мянга мянган хамтрагчид бидний амжилтын түүхийг бүтээлцэж байна. Хэрэв танд алсын хараа, тэмүүлэл, хөдөлмөрлөх чин хүсэл байвал түүндээ хүрэх боломжийг МИНИЙ ДЭЛГҮҮР танд олгоно. Бид хамтрагчдадаа дараах 6 үнэ цэнийг санал болгодог:


CTA Image

Бид хамтрагчдадаа дараах 6 үнэ цэнийг санал болгодог:  

1. Өрсөлдөхүйц цалин хөлс  

2. Ажлын таатай, аюулгүй орчин  

3. Хамтрагчдын санааны ундаргыг дэмжих  

4. Шударга, нээлттэй, хүндлэлтэй харилцааг эрхэмлэнэ 

5. Талархал урамшууллаар сэдэлжүүлэх  

6. Тасралтгүй суралцаж, хөгжин дэвших  

Та манай хамтрагчдын нэг болохыг хүсвэл анкетаа илгээнэ үү:  

Холбоо барих

Баянзүрх дүүрэг 25-р хороо 13-р хороолол Миний Хайпермаркет

Биднийг дагаарай

Мэдээлэл авах

Шинэ урамшуулал болон мэдээллийг цаг алдалгүй и-мэйлээр аваарай.